Зээлийн шугам нээх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10 цагаас эхлэн хуралдана.  Нийт 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор өнгөрсөн долоо хоногт хойшлуулсан Таван толгойн цахилгаан станц төслийн хөрөнгө оруулалтын гэрээний тухай багтаж байна. Энэ тухай Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлэлцүүлнэ.

Зээлийн шугам нээх зөвшөөрөл олгох тухай асуудлыг Сангийн сайд Б.Болор, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай асуудлыг Уул уурхайн сайд Р.Жигжид тус, тус хэлэлцүүлэх юм байна.

Мөн хэлэлцэх асуудалд Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай, Монгол, Австрийн Засгийн газар хоорондын хуралдааны дүнгийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төв, суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, цаашид авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэхээо төлөвлөсөн байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus