С.Батцэцэг, Э.Гантуяа нар

Польш улсын Спала хотод эмэгтэй чөлөөт бөхийн ХХ дахь удаагийн “Poland Open-2016” олон улсын тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болжээ.

58 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт азербайжаны бөх, дэлхийн аварга Юлия Раткевичтэй барилдаж 9:9 онооны харьцаагаар дийлджээ.

Олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт азербайжаны бөх Алёна Колесникийг ард нь гарах, мушгих мэх хийж 10:4 онооны харьцаагаар буулган авч гуравдугаар тойрогт киргизийн бөх, азийн аварга Айсылуу Тунебыковатай барилдаж хонгодуулж дэвжээний захад мушгиулж баруун хөлдөө алдсаар 5:16 онооны харьцаагаар дийлджээ. Хүрэл медалийн төлөө барилдаанд болгарын бөх Эвелина Николоваг 12:0 онооны харьцаагаар ялжээ.

63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт хятадын бөх Хиоган Вангийг давхар хамах, дэвжээтэй шахаж эргүүлэх мэх хийж 10:4 онооны харьцаагаар хожиж гуравдугаар тойрогт украиний бөх, дэлхийн аварга Юлия Ткачтай барилдахдаа мушгиж 4 оноо авсан ч дутуу мордож ардаа гаргаж зүүн хөлдөө алдаж оноо 4:8 харьцаатай байх үед зүүн хөлдөө алдаж цэвэр ялагдлаа. Хүрэл медалийн төлөө барилдаанд шведийн бөх Моа Нугрэнийг 10:0 онооны харьцаагаар хожжээ.

Эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open-2016” олон улсын тэмцээний хоёр дахь дүн

53 кг               

1. Катарзина Кравчук /Польш, армийн дэлхийн аварга, европийн спортын наадмын мөнгөн медальт/

2. Бетзабеи Анжелика Аргулло Виллегас /Вэнэсуэль/

3. Назира Марсберек /Киргиз/

3. Анжела Дороган /Азербайжан/

58 кг               

1. Каори Ичо, Kaori Icho /Япон, олимпийн 3 удаагийн, дэлхийн 11 удаагийн аварга, Азийн наадам болон аварга шалгаруулах тэмцээний аварга/

2. Айсылуу Тунебыкова, Aisuluu Tynybekova /Киргиз, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт/

3. Наталья Синишин /Азербайжан/

3. Энхбатын Гантуяа /”Хилчин” спорт хороо, МҮИС/

8. Сүхээгийн .Цэрэнчимэд /Гавьяат тамирчин, “Алдар” спорт хороо үндэсний шигшээ баг/

63 кг                

1. Юлия Ткач  /Украин, ДАШТ-ний алт, хошой хүрэл медальт, оюутны ДАШТ-ний хошой аварга, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, мөнгө, хошой алтан медальт/

2. Ри Хью /БНХАУ, азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

3. Тайбе Юсейн /Болгар, ДАШТ-ний хүрэл, 3 мөнгө, Европийн спортын наадмын хүрэл медальт/

3. Соронзонболдын Батцэцэг /Гавьяат тамирчин, ”Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ баг, олимпийн хүрэл, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, унидерсиад наадмын аварга/

75 кг                 

1. Василиса Марзалюк, ДАШТ-ний хошой хүрэл медальт  Европийн спортын наадмын аварга/ 

2. Андреа Каролина Гитиеррес /Колумб, Пан-Америкийн спортын наадмын хүрэл медальт/

3. Жаримит Вэффер /Вэнэсуэль/

 3. Гюзель Манюрова, Guzel Manyurova /Казахстан, олимпийн  наадмын мөнгө, ДАШТ-ний мөнгө, хүрэл, Азийн наадмын хүрэл, азийн аварга шалгаруулах тэмцээний 4 алтан медальт/

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus