НӨАТ-ын сугалаагаар 9246 азтан тодорчээ
НӨАТ-н сугалааны 12 дахь тохирол өчигдөр явагдаж,  нийт 9246 тодорлоо.Үүнээс 8307 хүн 20 мянган төгрөг, 845 хүн 100 мянган төгрөг, 82 хүн 500,000 төгрөг, 11 хүн дөрвөн сая төгрөг, нэг хүн 20 сая төгрөг хожсон юм. Харин Супер шагнал болох 50 сая төгрөгийн азтан тодорсонгүй.

Энэ удаагийн сугалаанд тавдугаар сарын 01-нээс 31-ны хооронд хэвлэгдсэн 9,230,542 баримтыг оролцуулжээ.

20000 болон 100000 төгрөгийн хонжворыг иргэдийн бүртгэгдсэн данс руу шилжүүлэх бөгөөд 500000-аас дээш төгрөгийн хонжворыг иргэд өөрт хамгийн ойр байгаа татварын хэлтэс дээр бичиг баримттайгаа очоод, маягт бөглөвөл тухайн хүний данс руу шилжүүлэх юм байна.Журмын дагуу хонжворыг 20 хоногт багтаан олгоно.
 

 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus