Хөвсгөл рүү 3145, Баянхонгор луу 2268 сонгогч шилжжээ
Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 14 хоногийн өмнө сонгогч шилжүүлэх ажлыг дуусгавар болгох ёстой байгаа. Энэ нь сонгуулийн санал хураах өдөр өөрийн оршин суугаа газар санал өгөх боломжгүй иргэдэд шилжин очсон газраа саналаа өгөх боломжийг олгож байгаа гэсэн үг юм.

Үүнийг Сонгуулийн тухай хуулийн “65.1.Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгнө хэмээн заасан бол 65.2.Сонгогч шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ тухай хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрын харьяа санал авах байранд бичгээр гаргах бөгөөд санал авах байр энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ” гэсэн заалтаар зохицуулж байгаа юм.  Энэ дагуу иргэдийн шижилт хөдөлгөөнийг энэ сарын 15-аар дуусгавар болгосон юм.

Тэгвэл хуулийн дагуу дараах аймгуудад хамгийн их шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна. Тодруулбал,  Хөвсгөл аймагт гэхэд сонгуулийн тухай хуулийн 65,7 дугаар заалтын дагуу бусад аймаг хотоос 3145 сонгогч шилжин очиж бүртгэлээ хийлгэсэн байна.  Үүнээс УИХ-ын 2016 оны сонгуулийн 37 дугаар тойрогт 720 орчим, 38 дугаар тойрогт 43 орчим, 39 дугаар тойрогт 2400 орчим сонгогч шилжин очжээ.

Мөн Баянхонгор аймгийн 7 дугаар тойрогт 257 иргэн, 8 дугаар тойрогт 98 иргэн, 9 дүгээр тойрогт 1923 иргэн шилжин очиж, саналаа өгөхөөр болоод байгаа аж.




 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus