В.Путин Доналд Трампыг дэмжиж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трампыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. В.Путин Санкт Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцохдоо Доналд Трампыг ОХУ болон АНУ-ын харилцааг сайжруулах хүн гэж тодорхойлсон гэнэ.
 
Тэрбээр “Ямар асуудал байгаа юм бэ. Бид дэмжинэ” гээд “АНУ-ын ард түмний санал бодлыг илэрхийлэх ямар ч Ерөнхийлөгч гарсан бид хамтран ажиллах болно. ОХУ-тай харилцаагаа сайжруулж, амар амгалан дэлхийг бүтээхийг төлөө ажиллах тийм хүн Ерөнхийлөгч болоосой гэж хүсч байна” гэсэн байна.
 
Түүний энэ үгийг далдуур үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трампыг дэмжиж буйн илэрхийлэл хэмээн олон эх сурвалж дамжуулж байгаа юм. ОХУ-ын төрийн тэргуүний хувьд өмнө нь ч гэсэн Трампыг дэмжиж буйгаа ил шулуухан илэрхийлж байсан удаатай. Тодруулбал, тэрбээр жил бүр хийдэг 11 дэх удаагийн хэвлэлийн хурлынхаа үеэр “Доналд Трамп үнэхээр алдартай хүн. Түүнд удирдах авьяас байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнийг үнэлэх ёстой хүмүүс нь бид биш, АНУ-ын эрх баригчид. Тэр Ерөнхийлөгчийн сонгуулийн хөдөлгөгч хүч болж байна” хэмээн магтаж байсан юм.
 
Түүнчлэн, Бүгд найрамдах намын нэр дэвшигч Трамп ч гэсэн ОХУ-ын удирдагчид найр тавьсан мэдэгдлийг хийж байсан билээ.

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus