Д.Оюунхорол: Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн өмчийн эзэн болно

УИХ-ын сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй  нэр дэвшигчдийн төлөөлөл  өнөөдөр эхчүүд, эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Эдийн засаг хямарч, иргэдийн амьдрал доройтсон энэ цаг үед   ядууралд  эмэгтэйчүүд илүү өртөж байгаа учраас тэднийг амьдралыг өөрчлөх ямар асуудлууд Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт   орсныг тайлбарлан таниулахаар уг уулзалтыг зохион байгуулжээ. Тэр дундаа өрх толгойлсон ээжүүд ядууралд илүү өртөж байгаа учраас тэднийг хамгаалсан ямар бодлого хэрэгжүүлэх гэж байгаа талаар асууж байлаа.

Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт  өрх толгойлсон эцэг, эхчүүдэд зориулсан нийгмийн халамжийн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгажээ. УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэлснээр өнөөдөр 82 мянга орчим ээж өрх толгойлон амьдарч байгаа аж. Тэд  амьдралын ачааг үүрч, үр хүүхдээ ганцаар өсгөх сонголтыг  сайн дураараа  хийдэггүй. Ядуурал, ажилгүйдэл, архидалт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийн золиос болж,  амьдралын ачааг үүрч яваа тэдний үр хүүхдийнх нь ирээдүй, өөрсдийнх нь эдлэх ёстой эрхийн төлөө төрөөс анхаарч, халамжлах ёстой гэж үзсэн байна. Тэрбээр  өрх толгойлсон эцэг, эхчүүдийн нийгмийн халамжийн тухай хуулийг санаачлаад өргөн барьчихсан байгаа тул дараагийн УИХ бүрдмэгц хуулиа батлуулах аж.

Үүний зэрэгцээ гэр бүлийн задрал, салалтыг бууруулах, бат бэх гэр бүлийг бэхжүүлэх талаар төрөөс ямар бодлого хэрэгжүүлэх талаар сонирхсон юм. Уг асуудлыг зохицуулах хамгийн чухал  зүйл нь хүүхдийг өмчийн эзэн болгох гэж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол үзэж, уг  асуудлыг намынхаа мөрийн хөтөлбөрт тусгуулаад байна. Тэрбээр Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, хүүхэд төрсөн цагаасаа эхлэн өмчийн эзэн байх заалтыг хуульчлахаар анх удаа өргөн барьсан төрийн түшээ. Мөн Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох асуудлыг тусгажээ. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Энэ бүхний цаана хүнээ гэсэн, хүн ам зүйн бодлогоо дэмжсэн заалтууд явж байгаа юм" гэлээ.
 

Нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгуулийн штабаас бэлтгэв.

Бусдад түгээх
  • gplus