Нэр дэвшигч Б.Баттөмөрт залуус өндөр итгэл хүлээлгэн, ихийг хийж бүтээхийг ерөөлөө

Ажлын байрыг нэмэгдүүлж, их бүтээн байгуулалтыг эхлүүлэх, иргэддээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх гээд ихийг хийж бүтээж, Дархан-Уул аймгийг хөгжүүлж чадах нэр дэвшигчдээ дарханчууд эртнээс итгэл хүлээлгэн даалгавар өгч эхэлсэн. Иргэдээс санал сэтгэгдлээ албажуулан бичгээр ирүүлсэнтэй МАН-аас нэр дэвшигч Баагаагийн Баттөмөр тойргийн сонгогчидтой уулзах үеэрээ өнөөдөр танилцлаа.

Дархан-Уул аймгийн Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны залуус нэр дэвшигчид хандан 3000 орчим сонгогчдоос ирүүлсэн даалгаврыг хүлээлгэн өгсөн юм.

Нэр дэвшигч Б.Батөмөр иргэдийнхээ өгсөн үүрэг даалгавартай танилцан, МАН-ын мөрийн хөтөлбөртэй нийцсэн ажлуудыг хэрэгжүүлэх боломжтой болохыг илэрхийлэв.


 

Б. Баттөмөр “Дархан-Уул аймгийн залуучууд, сонгогчид их хурлын гишүүнээр сонгогдвол бидэнд тулгамдаад байгаа эдгээр асуудлуудыг шийдэж өгөөрэй гээд надад даалгавар өгч эхэллээ.

0.07 га газраа авч чадахгүй байна, үр хүүхдүүд нь ажилтай болж чадахгүй байна,  эрүүл мэндийн үйлчилгээг авмаар байна гэх мэтчилэн шийдлээ хүлээсэн, хуримтлагдсан асуудал олон байна. Үүнээс хөрөнгө мөнгө шаардахгүйгээр хууль дүрмэндээ жаахан өөрчлөлт оруулан, төрийн хүнд сурталыг багасгах замаар шийдчих асуудлууд ч их байна. Үүнийг төрд гарсан хүн бүр шийдэх ёстой”гэлээ.

Харин Дархан-Уул аймгийн НАМЗХ-ны тэргүүн Т.Тулга залуус нэр дэвшигч Б.Баттөмөрт бусад нэр дэвшигчдээс онцлон хандаж,  санаа бодлоо хэлэх болсноо дараах байдлаар тайлбарлав: “Найрамдлын хот Дарханы залуусын маань итгэлийн луужин өнөөдөр МАН-аа сонгож байна. Өнөөдөр залуусын өмнө тулгамдаж байгаа, шийдэх шаардлагатай асуудлуудыг цаасан дээр буулган хамгийн их итгэл найдварыг маань дааж чадах улс төрийн хүчин, нэр дэвшигч нарт гардуулж байна. Өнөөдрийн байдлаар 10 орчим мянган залуусын өгсөн даалгавар цуглаад байна. Эдгээр даалгаврыг ангилан Дарханаас МАН-аа төлөөлөн нэр дэвшиж байгаа гурван эдийн засагчдаа өгч, танилцуулж байна. Үүнээс бидэнд тулгамдаад буй асуудлуудыг шийдэж чадах, тэргүүний шилдэг эдийн засагчдаа 3000 залуусын итгэлийн захиасыг өглөө. Эргээд энэ олон залуусын өгсөн итгэлийн захиасыг нэр дэвшигч маань сонгогдож гараад зүтгэлээр хариулна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн ярьсан юм. Мөн тэрбээр  Дарханыхаа мянга мянган залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцож, сонголтоо зөв хийхийг уриаллаа.

УИХ-ын сонгуулийн 43 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Баттөмөрийн сонгуулийн штаб

Бусдад түгээх
  • gplus