Ажилгүйчүүдийн эгнээг сунгах  “сайн бодлого”
Ардчилсан намын “Сайн бодлого”-ын буянаар намын харьяаллаар 30 мянга гаруй хүн ажлаасаа халагдаж, дампуурсан компанийн халагдсан хүмүүстэй нэгдэж,  ажилгүйчүүдийн "арми"-ийг зузаатгаад байна. Намын харьяаллаар ажлаас халагдсан хүмүүс зургаан сарын тэтгэмж авч, тэдэнд төлсөн тэтгэмжийн мөнгөнд л гэхэд найм орчим тэрбум төгрөг зарцуулсан тоо баримт байна. Гэвч 30.000 хүн халаад төрийн албаны нүсэр бүтэц өөрчлөгдсөнгүй.

Ардчилсан намын гэх тодотголтой дарга даамлууд ээлж дараалан ах дүү хамаатан садан, найз нөхдөө ажилд авч, эрх ямба эдлэх сонирхолтой дарга нарын тоо нэмэгдсэн байх юм. Тусгай хангамж эдлэх эрхгүй 200 гаруй хурган дарга төсвийн мөнгөөр үнэтэй машин авч, жолооч цалинжуулан, шатахуунаа төрөөс гаргуулан тансаглаж байсан нь тогтоогдсон. Ганцхан жишээ хэлэхэд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд 2012 оны үед таван хүн ажилладаг байсан бол өнөөдөр энэ тоо 61 болж нэмэгдсэн байх жишээтэй. Энэ чинь "сайн бодлого уу"... Харамсалтай нь хүнд суртал арилсангүй. Бүр ч гаарсаар байгаа нь бас л "сайн бодлого уу".

Монгол ардын намын сонгуулийн төв штаб

 
Бусдад түгээх
  • gplus