Азын сугалаатай “Сайн бодлого”
Ардчилсан намынхан төрийн эрхэнд гарснаас хойш  амьд явна, амьдарна гэдэг сугалаа л болж хувирав. Хүүхэд цэцэрлэг, сургуульд оруулах, хашааны газар авах, зээлийн орон сууц авах, бүр сүүлдээ түрээсийн байранд амьдрахад хүртэл азаа үзэж сугалаа сугалдаг болоод байна. Монгол хүний сурах, тохь тухтай амьдрах эрх сугаалаагаар л шийдэгддэг болоод зогсохгүй хүү торгууль хоёрт хүлэгдэж гүйцлээ.

Нийслэл Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл 2016 оныхоо орлого зарлагыг тооцохдоо төсвийнхөө 82 хувийг төрөл бүрийн татвар, торгуулиар бүрдүүлэхээр шийдсэн байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө торгуулиас төвлөрүүлэх орлогын хэмжээ 4.7 тэрбум байсан бол Э.Бат-үүл Засаг дарга болсноос хойш энэ тоо жил бүр огцом нэмэгдэж,  2013 онд 6.0 тэрбум, 2014 онд 18 тэрбум, 2015 онд 19.5 төгрөгт хүрчээ. Харин 2016 он гэхэд нийслэлийн иргэдээс 23 тэрбум төгрөгийн торгууль хураах үүрэг хүлээсэн замын цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллага өдөр шөнөгүй ажиллаж байна. 

Уруудаж доройтож, ажилгүй орлогогүй болж, эрх мэдэлтнүүд баячуудын халаас л зузаарсан дөрвөн жилийн хугацаанд ард түмний амьдрал элгээрээ хэвтчихлээ. Монголчуудыг уруудуулж, доройтуулсан бодлогыг АН-ынхан маань тун чиг "сайн" хэрэгжүүллээ. Одоо болно. Цаашид ахиулан доройтуулах ажил хийгээд  хэрэггүй... Ард түмэн чинь тэвчихгүй байх шүү...

Молор
www.olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus