Азтанууд өнөөдөр тодорно
Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 11 удаагийн сугалааны тохирол зохион байгуулагдаад байгаа. Өнөөдөр  арванхоёр дахь тохирол болох гэж байна.

Тавдугаар сарын 24-ний өдөр “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-д 2 дугаар хавсралтаар өөрчлөлт оруулсан.

12 дахь удаагийн сугалааны тохирол шинэчлэгдсэн журмаар зохион байгуулагдахаараа онцлог ба зөвхөн бүртгэгдсэн баримтууд сугалаанд оролцох юм.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus