Дашинчилэн сумынхан Отгондаваагийн Амартүвшинд эргэлзэхгүй байна
 УИХ-д нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин Дашинчилэн  суманд ирэхэд, иргэд, сонгогчид угтан авч, “Хараат” багийн малчин С.Алтангэрэлийн адуун сүргээс хурдан удмын халтар морь, алд цэнхэр хадгийн хамт угтан авав. Учир нь нэр дэвшигч О.Амартүвшингийн аав малын эмч Отгондаваа Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөөд, Дашинчилэнгээс ажлын гараагаа эхэлсэн түүхтэй юм. Ийм болохоор Дашинчилэн сумын иргэд О.Амартүвшинг нутгийн хүүгийн ёсоор хүндэтгэн, хүлээн авч буй нь энэ ажээ. Уулзалтын үеэр аавтай нь хамт ажиллаж байсан ахмадууд мөн л мөнгөн аягатай сүү барин амжилт хүссэн юм.

ИЗНН-ын дарга дэмжиж байна
Нэр дэвшигчийг намын мөрийн хөтөлбөрөө танилцуулахад танхим дүүрэн иргэд түүнийг дэмжихээ илэрхийлж, буурлууд сэтгэлийнхээ үгийг дайж, залуус нутгийн хөгжилд юу чухал гэж үздэг тухайгаа ярьж эхлэв. Энэ үеэр Булган аймгийн Иргэний зориг ногоон намын дарга П.Эрдэнэбат төрөлх сумын иргэддээ хандаж, уриалга гаргав. Тэрбээр “О.Амартүвшинг уулзалт хийх сургаар үгээ хэлэх гэж, сумынхаа иргэдийг зөв сонголт хийгээсэй гэсэн үүднээсээ яаран зорьж ирлээ. Би өнгөрсөн хугацаанд О.Амартүвшингийн Булган нутгаа хөгжүүлэхсэн гэдэг нутгийн хүүгийн сэтгэлийг, төлөвлөсөн ажлаа хийхээр зүтгэдэг тэмцэгч чанарыг олж харсан. Ийм учраас намыг биш хүнийг сонгож, нутгийнхаа хөгжилд сэтгэлтэй хүнээр хүч нэмье” хэмээв.


МАН-ын дэмжигчид сонголтоо өөрчилнө
О.Амартүвшин Монголын эдийн засаг, бизнесийн салбарт хамгийн ихээр анхаарал татаж буй залуу гэдгийг танхимд суусан хэд хэдэн иргэн онцлов. Үүнээс гадна МАН-ын ахмад гишүүн, өдгөө 80 хол давсан настай ахмад буурал Ц.Дондой гуай сонгуулийн насанд хүрсэн найман хүүхдийн хамт О.Амартүвшинг дэмжиж буйгаа уламжлав. Ц.Дондой гуай “36 настай гэхэд энэ залуу чамгүй их зүйлийг бүтээжээ. Түүний танилцуулга, намын мөрийн хөтөлбөртэй танилцсан. Ингэхэд улсын төсөвт төлсөн татварын хэмжээ, олон зуун ажлын байр бий болгосон тухай мэдээллээ баталгаажууллаа. Уг нь би аймгийн засаг дарга Д.Эрдэнэбатыг УИХ-д Ардчилсан намаас нэр дэвших байх гэж бодсон. Гэтэл О.Амартүвшинг өөрөөсөө илүү чадварлаг, нутгаа гэсэн сэтгэл гаргадаг болохоор нэр дэвшүүлжээ гэж ойлголоо.  Амартүвшиний аавыг мэдэхийн хувьд энэ хүү ямар ч байсан оффшор дансанд мөнгөө хадгалчихаад мэлзэхгүй, нутгаа төлөөлнө гэсэн амлалтаа сонгогдсон даруйдаа мартахгүйг нь би мэдэж байна” гэв. Мөн тэрбээр “Эх орноосоо салсан хүн үхтлээ уйлдаг” гэх ардын үг байдаг тул үүнийг бодож, сонголтоо хийхийг танхимд суусан иргэдэд уриалсан юм. Мөн өндөр настан Б.Агваанцэрэн гуай “Би энэ хүүгийн тухай олонтаа сонссон. Гэвч танихгүй. Харин аавыг  нь сайн мэдэх хүний хувьд энэ хүүг гэр бүлийнхээ хамт дэмжинэ” гэв.
 
 
Залуусын мөрөөдөл биелэхэд О.Амартүвшин голлох үүрэгтэй
ХААИС-ыг өнгөрсөн хавар төгссөн шинэхэн залуу мэргэжилтэн Д.Пүрэвсүрэн Булган аймгийнхаа хөгжлийг хотын дайд хүргэх мөрөөдөлтэй явдаг байна. Хотын хэмжээнд хүрсэн бусад аймагтай харьцуулахад хөгжлөөрөө дорой байгаа нь түүний сэтгэлийг ийнхүү эмзэглүүлдэг байна. Гэвч энэ гэгээн мөрөөдлийг нутаг амьтай, энэ нутагтаа төрж өссөн хүн биелүүлнэ гэдгийг аль өнгөрсөн удаагийн сонгуулиас хойш анзаарчээ. Энэ байдал ч О.Амартүвшинг дэмжих гол шалтгаан болж байгаа тухай өгүүлсэн. Тэрбээр “Эх орныхоо хязгаарын ыжижигхэн компанийг группын хэмжээнд хүргэж, олон зуун ажлын байр бий болгож чадсан хүн Булган аймгаа хотын дайтай хөгжүүлж чадна” хэмээн ярив. Мөн түүнтэй санал нэг байдаг залуучууд уулзалтын үеэр АН-ын гишүүний батлахаа аймгийн намын хорооны удирдлагуудаас гардан авсан юм. Тэд мөн л анхдагчтай байхыг хүсчээ Булган аймаг бол анхдагч, алдартнуудын өлгий нутаг. Одоо ч анхдагчдын тоог нутгаа гэсэн сэтгэлтэй, шинэ залуучууд нэмсээр буй. Хамгийн ойрын жишээ гэхэд О.Амартүвшинг сэтгэлээрээ дамжиж буй “М Си Эс Проперти” компанийн гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир л гэхэд Монголын хамгийн өдөр 34 давхар барилгыг босгоход голлон ажилласан мундаг залуу. Өнөөгийн Монголын төрд “эмчилгээ” зайлшгүй шаардлагатаг нутгийн буурлууд аль эрт анзаарчээ. Үнэндээ УИХ-д одоо байгаа эрхмүүдээс иргэний ийм эр зориг гарахгүйг ч тэд мэддэг болж. Тиймээс “Өвчилсөн төрийг эмчлэгч, оношлогч байж, энэ нутгийн анхдагчийн тоог” нэмээрэй хэмээн захисан нь учиртай ажээ.
 
Нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин.
Булган аймгийн Ардчилсан нам, сонгуулийн штаб.
 
Бусдад түгээх
  • gplus