Гурванбулагийн иргэд шинэ сонголт хийнэ
Энэ нутгийнхан өнгөрсөн 26 жилийн хугацаанд сум, аймаг, УИХ-д нэг л нам эвслийг сонгож иржээ. Харин сүүлийн жилүүдэд тус сумыын иргэдийн дунд “Эзний суудал ээлжтэй” байдаг тухай яриа дэлгэрэн газар авч байна. Энэ нь мэдлэг, туршлагатай, шинэ залуу хүнийг үгүйлэх болсны илэрхийлэл ажээ.

Энэ тухай тус сумын иргэн Шагдарсүрэн “Мөнгө тараадаг хүн биш, ажлын байр бий болгдог хүн ирчихээд байна. Уг нь би хуучин нийгмийн иргэн. Гэвч хүн өөрчлөгдөх цаг бас ирдэг байжээ. Одоо бол эргэлзэхгүйгээр энэ хүүг сонгоно” гэж ярив. Түүний энэ яриаг батлан, Агь багийн малчин Б.Тунгалагтуул “Намчирхаж биш, нутгархаж хөгжих цаг ирсэн” гэдгийг нутгийн иргэддээ анхааруулав. Бодит байдал дээр тус сум төдийлөөн өөрчлөгдөөгүй аж. Учир нь аймгаас гаргасан шийдвэрийг сумынх нь удирдлагууд намын үзэл баримтлалаа тэргүүн эгнээнд тавьж гацаах явдал цөөнгүй гаргадаг ажээ. Тиймээс хойшид ийм байдал гаргахгүйн тулд сонголтоо өөрчлөх нь зөв гэдэг шийдвэрт олон иргэн санал нэгджээ.

Тэгсэн цагт Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хийгээд аймгийн хэмжээнд зураг төсөл нь гарсан мах боловсруулах үйлдвэр ашиглалтад орно гэж үзэж байгаа аж. Үүнээс цаашлаад сэтгэлтэй хүнд бол хийх ажил их, хөгжих боломж ойрхон байгаа тухай ч иргэд ярив. Тухайлбал энэ сум Элсэн тасархай гэх мэт байгалийн өвөрмөц тогтоцтой газраа түшиглэн аялал жуулчлалаас орлого олох боломж байгааг ч иргэд олж харсан байна.


Харин энэ ажлыг эдийн засгийн боловсрол өндөртэй, бизнесийн туршлагатай, нутгаа гэсэн сэтгэлтэй залуу хүн хийх учиртай гэнэ. Энэ байдлаа тэд өнгөрсөн удаагийн сонголтуудаараа баталж буй нь ихээхэн содон байв. Угтаа энэ сумаар босоо тэнхлэгийн зам тавигдахаар хөрөнгө оруулалтын ажил нь эхэлж байгаа аж. Зам дагаж хөгжил ирдэг жишгээр энэ сумын иргэд ч хөгжлөө хүлээж буй нь иргэн бүрийн ярианаас илэрхий байв. Тухайлбал Тогоо багийн иргэн Л.Батболд “Ухаж төнхдөг биш, ургуулдаг, бүтээдэг О.Амартүвшин гэдэг залуу булган нутагтаа нэр дэвшиж байгаад талархаж байна. Энэ бол их том боломж. Бид энэ удаад боловсролтой энэ залууг алдвал хөгжлийн тухай дахиад л өнө удаанаар ярьсаар байх болно. Одоо бид өмнөх сонголтдоо дүгнэлт хийх цаг болсон” гэв. Мөн Авзага багийн иргэн Д.Ганзориг ч ялгаагүй “Сум орон нутгаа хөгжүүлье гэвэл багаар нь дэмжих шаардлага гардаг юм байна. Тэгэхгүй бол доод, дунд шатандаа ажлыг нь гацаагаад байдаг хэмээн ярив. Харин залуу малчин М.Лхагважаргал “Залуу малчдыг сургалтад хамруулах тал дээр анхаарч өгөхийг УИХ-д нэр дэвшигч О.Амартүвшин болон орон нутгийн сонгуульд хүч сорьж буй Б.Батсайхан, Д.Мөнхсайхан нараас хүсэв. Танил энэ хүсэлтэд бэлхэн хариулт байлаа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт бүрнээ туссан тул уншиж, танилцаарай” хэмээн нэр дэвшигчид зөвлөсөн юм.
 
Нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин.
Булган аймгийн Ардчилсан нам, сонгуулийн штаб.
Бусдад түгээх
  • gplus