Рашаант сумынхан намд биш унаган хүүдээ итгэнэ
УИХ-ын сонгуулийн 10-р тойрог уугуул Булган аймагтаа нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин Рашаант сумын иргэд, сонгогчдод намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тус сумын иргэд энэ удаагийн сонгуульд “Намыг биш, хүнийг сонгоё” гэдэг уриалга гаргасан мэдээтэй нэр дэвшигчээ угтав. Цөөн үгээр хэлбэл Рашаант сумын иргэд энэ удаагийн сонгуульд нэр цэвэр, залуу хүнийг төрд төлөөлүүлнэ гэдэг санал нэгдэж чаджээ. Энэ суманд ч О.Амартүвшингийн төрөл, садан найз нөхөд олон байдаг ажээ.

Тэдний төлөөлөл болж Хутаг-Өндөр сумын уугуул, Рашаант сумын харьяат Оюун “Би О.Амартүвшинг хүүхэд байхаас нь мэдэхийн хувьд, аав ээжтэй нь айл аймаг олон жил байсны хувьд нэр дэвшиж байгаад баяртай байна” хэмээсэн. Мөн нутгийн хүүгийн сонгуулийн ажилд амжилт хүсч, өдгөө 90 гаруй насыг зооглож буй ануухан буурай Ж.Долгоржав дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.  

Харин тус сумын III багийн малчин Л.Алтангэрэл “Тарианд орсон мал Төрөөс хумсалж сурсан хүн хоёр эргэж буцаад салдаггүй юм” гэсэн сонин үгийг унагав. Тэрбээр УИХ-д өмнө нь сонгосон төлөөлөлд сэтгэл дундуур байдгаа ч энэ үеэр хэлж амжлаа. Түүний үзэж буйгаар аймаг, орон нутгийн хөгжилд залуу хүний мэдлэг боловсрол чухал байгаа аж. Иргэн П.Алтангэрэлийн энэ бодолтой ч олон хүн санал нийлж буйгаа хурлын үеэр уламжилж байв.  

1-р багийн малчин П.Бум-Аюуш нэр дэвшигчид хандан “Бид мэдлэг боловсролтой залуу хүнд итгэнэ гэдэгт санал нэгдсэн байгаа. Харин та бидний итгэлийг зүтгэлээр хариулаарай” гэж хичээнгүйлэн гуйв. Учир нь, энэ сумын иргэдийн ярьж буйгаар өмнө нь УИХ-д сууж байсан төлөөллүүд тэдний санал бодлыг сонсох, аж байдлыг мэдрэх тал дээр дутмаг ажиллажээ. Ийм л учраас энэ сумын иргэд нэр дэвшигч, уугуул нутгийн хүү О.Амартүвшинг дэмжихээ илэрхийлж буй аж.
 
Нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшин. 
Булган аймгийн Ардчилсан нам, сонгуулийн штаб.

 
Бусдад түгээх
  • gplus