З.Энхболдод халдсан уу, З.Энхболдын хүмүүс эмэгтэйд халдсан уу
“Увс аймгийн МАН-ын гишүүд УИХ-ын дарга З.Энхболдын амь насанд халдахыг завджээ”, “З.Энхболдыг хамгаалсан цагдаад зодуулсан эмэгтэй”  гэх гарчигтай мэдээллүүд цахим ертөнцөд таржээ.

Ардчилсан намын дарга З.Энхболд намынн нэр дэвшигчидээ дэмжихээр Увс аймагт очсон байна. Ингээд Улаангом хотын Бөхийн өргөөнд иргэд сонгогчидтой уулзалт хийх үеэр үймээн шуугиан болжээ. Энэ үеэр нэг эмэгтэй бэртэж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Уг уулзалтыг З.Энхболд дарга нь УИХ-ын сонгуулийн 33-р тойрогт нэр дэвшигч АН-ын журмын нөхдөдөө дэмжих, нөгөө талаас Увс аймгийн уугуул, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсаныг улс төрийн хилс хэргээс цагаатгасан УИХ-ын тогтоолыг Увсчуудад хүргэх зорилготой хэмээн тайлбарлах хэсэг байгаа юм.

Харин үймээн зохион байгуулах гол шалтгаан бол Увс аймгийн уугуул, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсаныг улс төрийн хилс хэргээс цагаатгахгүй байгааг эсэргүүцсэнээс үүдэлтэй хэмээн тайлбарлах хэсэг ч байгаа юм. Ямартай ч Увс аймагт АН-ынханг уулзалт зохион байгуулах үеэр дээрх үймээн дэгдсэн  байгаа юм.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus