Улсын мэргэн Ш.Жамбасамбуугийн нэрэмжит тэмцээн болно
Үндэсний ууган мастер, Монгол Улсын мэргэн Ш.Жамбасамбуугийн нэрэмжит тэмцээнийг энэ сарын 19,20-нд зохион байгуулах юм.

Наадмын нэг сорил болсон энэхүү тэмцээнд нийт 270 харваач оролцохоор бүртгүүлсэн байна. Тэдний дунд улсын даяар дуурсах мэргэн Б.Баатар, гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, Х.Оюунчимэг, хошой мэргэн Ц.Баасанхүү нарын зэрэг шилдэг харваачид бүртгүүлжээ.

Мөн энэхүү тэмцээн залуу харваачдын дунд наадмын харваанд оролцох эрхийг авах нэгэн сорил болж байгаа юм.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus