АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс Карибын тэнгисийн хилийн орчмын Пуэрто Рикод зика вирусын халдварлал эрчимтэй нэмэгдэж, хэдэн мянган жирэмсэн эмэгтэйчүүд, нярай хүүхдүүд уг вирусээр өвчлөх эрсдэлтэй болсныг онцгойлон анхааруулжээ.
Тодруулбал, хамгийн сүүлд авсан мэдээллээр Пуэрто Рикод 1400 орчим хүн зика вирусээр өвчилсөн байна. Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн дарга Том Фриеден “Пуэрто Рикод зика вирусын халдвар авсан хүний тоо энэ мэтээр нэмэгдсээр байвал хэдэн сарын дараа гэхэд олон мянган жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авч, толгой жижигрэх өвчтэй үй олон хүүхэд төрөх эрсдэлтэй” хэмээн анхааруулсан байна. Одоогоор дэлхийн 60 гаруй оронд зика вирус дэгджээ.
Монголын мэдээ
Б.Даваахүү
Б.Даваахүү