“Жаргалын найман хот” байгуулах хөтөлбөрөө нийслэлийн иргэдэд танилцуулав

МАХН-ын сонгуулийн сурталчилгаа Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэгт үргэлжлэв. УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд МАХН-аас Сүхбаатар дүүргийн 61 дүгээр тойрогт Сүхбаатар дүүргийн МАХН-ын дэд дарга И.Энхтүшиг, Чингэлтэй дүүргийн 66 дугаар тойрогт Багануур дүүргийн МАХН-ын дарга Ж.Батбаяр нар нэр дэвшээд байгаа.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн хамт дүүргийн иргэд, сонгогчидтой уулзаж, намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Тэд эхлээд Долоон буудал орчмын худалдааны төвөөр орж, худалдаа эрхэлж буй иргэдийн нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ иргэдийн саналыг сонслоо. Мөн МАХН-ын дарга болон нэр дэвшигчид Чингэлтэй дүүргийн ахмадуудад машинаар үйлчилж, хүлээн авч уулзсан юм.

МАХН-ын удирдлагууд нийслэлийн иргэд, сонгогчидтой уулзаж, санал солилцоход иргэд улс орны эдийн засагтай холбоотой асуудлыг хамгийн их хөндөж асуусан юм. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааныхаа 30 хувийг Засгийн газарт худалдах нь зөв эсэх асуудлыг ч тодруулж асууж байлаа. Уулзалтын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр болон гишүүд УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Тэр дундаа мөрийн хөтөлбөрт багтсан “Жаргалын найман хот” байгуулах, оюутны сургалтын төлбөрийг төрөөс 100 хувь хариуцдаг болох “Төрийн тэтгэлэг”-т 10 жилийн дотор үе шаттайгаар бүрэн шилжих, “Мянганы төмөр зам” барих, “Тэг түрээсийн орон сууц”-аар нийт 450 мянган өрхийг орон сууцжуулах ажлыг судалж, эрх зүйн орчныг бүрдүүлэх зэргийг бодит ажил хэрэг болгохоор тусгасан тухайгаа дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тухайлбал, “Жаргалын найман хот” байгуулах зорилтын хүрээнд Чойбалсан, Чингис, Чойр, Дархан, Эрдэнэт, Хархорин, Улиастай, Ховд зэрэг найман хотыг төмөрлөг, хими, эрчим хүчний үйлдвэрлэл бүхий аж үйлдвэр, инновацийн цогцолбор төв болгож хөгжүүлэх ажлыг иргэд ихэд сонирхож, дэмжиж байсан юм. 

МАХН-ын сонгуулийн штаб

Бусдад түгээх
  • gplus