П.Орхон, Б.Шоовдор нар “Poland Open”-д  60 кг-ын жинд барилдаж байна

Өнөөдөр Польш улсын Спала хотод эмэгтэй чөлөөт бөхийн ХХ дахь удаагийн “Poland Open” олон улсын тэмцээн эхэлж байна.

Тэмцээний сонгомол барилдаан, эрэгтэй болон эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд нийт 36 орны бөхчүүд оролцож байна.

Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан болно.

60 кг-ын жинд 5 бөх нэрээ бичүүлсэн учир бөхчүүд хоорондоо тойргийн журмаар барилдана. Эхний тойрогт олон улсын хэмжээний мастер П.Орхон /“Алдар” спорт хороо, ШУТИС, үндэсний шигшээ баг/ польшийн бөх Жовита Вржесейнтэй, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор /”Цастын барс” клуб, үндэсний шигшээ баг/ польшийн бөх Катарзина Матковскитэй барилдана.

69 кг-ын жинд 8 бөх барилдаж байгаагаас Гавьяат тамирчин О.Насанбурмаа /”Хүч” спорт хороо, “Алтай констракш” компани, үндэсний шигшээ баг/ нэгдүгээр тойрогт украиний бөх, дэлхийн аварга Алёна Махинятай таарч олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг /“Хилчин” спорт хороо/ нэгдүгээр тойрогт египетийн бөх Мостафа Юсеф Енастай хүч үзнэ.

Маргааш 58 кг-ын жинд японы алдарт бөх Каори Ичо, 63 кг-ын жинд АНУ-ын бөх, дэлхийн аварга Е.Пирожкова, украиний бөх, дэлхийн аварга Ю.Ткач, азербайжаны бөх, дэлхийн аварга Юлия Раткевич нар барилдах юм байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus