Таван хувийн хүүтэй 120 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ
Энэ сарын 16-ны байдлаар, банкууд 8568 иргэний 526.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 2535 иргэний 5%-ийн хүүтэй 120 тэрбум төгрөгийн, 4833 иргэний 8%-ийн хүүтэй 324.9 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
 
Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 1116 зээлдэгчийн 45.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8%-иас 5%-д шилжүүлээд байна.  
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus