НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол явагдана

НӨАТ-ын урамшууллын хонжворт сугалааны ээлжит тохирлыг маргааш буюу зургадугаар сарын 19-нд МҮОНТ-ээр 19:30 цагт шууд дамжуулна. Энэхүү тохиролд тавдугаар сарын 01-31-ны хоорондох бүх сугалаа хамаарах юм.
 
Энэ удаагийн тохиролд өөрчлөлт орсон журмын дагуу зөвхөн бүртгэгдсэн баримтууд сугалаанд оролцоно.


Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын
•    найман орон тохирсон бол та 100 сая төгрөг,
•    долоон орон тохирсон бол та 20 сая төгрөг,
•    зургаан орон тохирсон бол та 4 сая төгрөг,
•    таван орон тохирсон бол та 500 мян төгрөг,
•    гурван орон тохирсон бол та 100 мян төгрөг хожих юм.


 
Хонжвор хувь хүний дансанд хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногийн дотор орно.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus