720 сая төгрөгийн тусламжийн төхөөрөмж гардууллаа
Япон улсын Засгийн газрын соёлын буцалтгүй тусламжаар өнөөдөр Монголын үндэсний музейн удирдлагуудад хадгалалтын шинэ тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Япон улсын Засгийн газраас тус музейд нийтдээ 38, 3 сая иен буюу ойролцоогоор 720 сая төгрөгийн тусламжийн төхөөрөмж гардуулсан юм.

Үндэсний түүхийн музейн сан хөмрөгт түүх, өв соёл, угсаатны  уламжлалт зан заншлыг  илэрхийлсэн, үндэстний ялгарах онцлогийг агуулсан,  дэлхийн хэмжээнд ховор нандинд тооцогдох 56 мянга гаруй үзмэр байгаа аж.

Уг хадгалалтын төхөөрөмж нь археологийн олдвор, түүх угсаатны зэрэг олон төрлийн материалаас бүтсэн бөгөөд хортон шавьжийг устган халдваргүйжүүлдэг байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus