Сонгуулийн санхүүжилттэй холбоотой мэдээлэл хаалттай байна гэв
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс УИХ-ын сонгуулийн үйл явцад дөрвөн чиглэлээр мониторинг хийжээ. Энэ талаар өнөөдөр танилцууллаа.

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс буюу 2016 оны 6 сарын 11-нээс 14-нийг хүртэлх мониторингийн дүнгээр Сонгуулийн хуулийн 70 дугаар зүйлд заасан хууль бус сурталчилгаа хийх үйлдэл илэрхий ажиглагдаагүй боловч сонгуулийн санхүүжилттэй холбоотой мэдээлэл маш хаалттай байгаа тухай мэдээллээ.

Мониторингд хамрагдаж буй Нийслэлийн тойргуудад ажиллаж буй нам, нэр дэвшигчдийн штаб, ухуулах байруудын 98 хувь нь тодорхой үндэслэл дурьдалгүйгээр мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Мөн Улаанбаатар хотод энэ хандлага түлхүү ажиглагдаж байна гэсэн юм.

 П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus