Хүнсний нэмэлтийг үйлдвэрлэлд хэрхэн хэрэглэх талаар ярилцлаа
МХЕГ-ын Хүнс хөдөө аж ахуй хяналтын газраас кремт бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм. Өөрөөр хэлбэл кремт болон гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч болон аймаг, нийслэлийн улсын /ахлах/ байцаагч нийт 150 хүнд “Хүнсний нэмэлт”-ийн хэрэглээ сэдэвт сургалт явуулж хүнсний нэмэлтийн тухай, зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлтийг үйлдвэрлэлд хэрэглэх талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэв.

Энэхүү сургалтад ХЧСХ-ын улсын ахлах байцаагч Д.Бадамжав “Хүнсний нэмэлтийн тухай, түүний хэрэглээ”, ХЧСХ-ын улсын ахлах байцаагч Ч.Баярбаясгалан “Кремт болон гурилан бүтээгдэхүүний хаяг шошгонд хийсэн тандалт”, Синапс ХХК-ийн захирал Д. Нарангэрэл “Хүнсний үйлдвэрлэлийн дотоод хяналтын лаборатори, хүнсний нэмэлтийг шинжлэх дэвшилтэт аргууд” сэдвээр хичээл зааж, номын дуу сонсогчдын сонирхсон асуултад хариулж, чөлөөт ярилцлага хийсэн байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus