АСЕМ-д үйлчлэх автобусыг уулзалтын дараа хот хоорондын тээвэрт ашиглана
Ирэх сард зохиогдох Ази-Европын дээд хэмжээний уулзалтын үйлчилгээнд зориулж 45 хүний суудалтай 43 автобусыг шинээр авсан.
 
Автобусуудыг БНСУ-ын “Хьюндай” компанид үйлдвэрлэсэн бөгөөд нийт үнэ 5.5 сая ам.доллар болжээ.
 
Эдгээр автобусыг АСЕМ-д зориулан авсан ч уулзалтын дараа Авто тээврийн үндэсний төвөөр дамжуулан хот хоорондын нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулах аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus