Шөвгийн наймд Аргентин Бельгийн шигшээ багууд тоглохоор боллоо
Өнгөрсөн шөгө ДАШТ-ний шөвгийн 16 багийн тоглолт АНУ, Бельгийн шигшээ багийн тоглолтоор өндөрлөлөө. Энэ тоглолтонд Бельгичүүд нэмэлт цагт өрсөлдөгчөө 2:1-ийн харьцаатай буулган авч шөвгийн наймд шалгарч чадлаа. Хоёр багийн тоглолт эхнээсээ маш өрсөлдөөнтэй явагдаж үндсэн цагт 0:0-ээр тэнцсэн. Энэхүү тоглолтонд Бельгичүүд аюултай олон цохилт гүйцэтгэж байсан бөгөөд АНУ-ын хаалгач Тим Ховард хаалгаа маш сайн манаж аюулыг холдуулж байсан. Харин АНУ-ын баг сөрөг довтолгоогоор аюул учруулахаар хэд хэдэн цохилт гүйцэтгэсэн.

Ийнхүү үндсэн цагт тэнцсэн хоёр багийн нэмэлт цагийн 93 дахь минутанд Бельгийн шигшээ багийн тоглогч Брюйне Лукакугийн дамжуулалтаар гоолдов. Ингээд 1:0-ээр тэргүүлж эхэлсэн Бельгийн шигшээ багийн залуус 105 дахь миутанд энэ тоглолтын эцсийн цэгийг тавих нэгэн гоолыг эхний гоолын эзэн Брюйнегийн дамжуулалтаар 105 дахь минутанд Лукаку хийсэн юм. Лукакугийн хувьд сэлгээгээр орж ирэн тун сайн тоглолт үзүүлж нэг гоолын дамжуулалт, нэг гоол хийсэн юм. Ийнхүү Бельгийн хөгжөөн дэмжигчид баяраа тэмдэглэж байх зуур АНУ-ын шигшээ багийн сэлгээгээр орж ирсэн залуу тоглогч Грин 107 дахь минутанд гоолдсон нь АНУ-ын багийнхныг сэргээж өгсөн юм. Тэд ээлж дараалан довтолсоор байсан ч гоол оруулж чадалгүй ялагдал хүлээсэн юм. Ингээд шинэ залуу хүчирхэг бүрэлдэхүүнтэй Бельгийн шигшээ багийнхан ДАШТ-нийг цааш үргэлжлүүлэх эрхтэй боллоо. Тэд шөвгийн наймд Аргентины хүчирхэг багтай тулна.

Аргентины багийн хувьд Швейцарын багтай таарч  нэмэлт цагт Анхель Ди Мариягийн гоолоор 1:0-ээр буулган авлаа. Аргентины багийн эсрэг Швейцарчууд багаараа хамгаалах тактик хэрэглэсэн нь амжилт олж байв. Л.Месси, А.Ди Мария зэрэг дэлхийн шилдэгүүдийн ээлж дараалсан олон довтолгоонуудыг тэд  тун сайн хамгаалж байсан бөгөөд хаалга чиглэсэн бөмбөгийг Швйецарын хаалгач аюулгүй болгож байлаа. Үндсэн цагт тэнцэж дахин 30 минут сунган тоглосон бөгөөд тоглогч нар маш их ядарч байсан бөгөөд цаг дуусахаас хоёр минутын өмнө Аргентины багаас Анхель Ди Мария Л.Мессигийн дамжуулалтаар энэ тоглолтын цорын ганц гоолыг оруулсанаар Аргентинчууд шөвгийн наймд шалгарлаа. Энэхүү тоглолтонд гоолын эзэн Анхель Ди Мария тун сайн тоглолт үзүүлсэн.

 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.