ЭЕШ-ын хариу ирэх сарын 1-нд гарна
2015-2016 оны ЭЕШ орон даяар гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ жил 37200 гаруй элсэгч 52 байршилд шалгалт өгч байгаа.
 
Шалгалтын эхний өдөр буюу энэ сарын 15-нд бүх шалгуулагчид Монгол хэл бичиг, өчигдөр Англи хэл, Хими, Монгол Улсын түүхийн шалгалт өгсөн бол маргааш Газар зүй, Математик, Биологи, Монгол хэлний шалгалт өгөх юм. Ингээд энэ сарын 19-нд Физик, Нийгмийн тухай мэдлэг, Орос хэлний шалгалт өгснөөр ЭЕШ дуусна.
 
Тэгвэл шалгалтын хариуг ирэх сарын 1-ний өдөр зарлах бөгөөд 2-ноос их, дээд сургуулиудын элсэлт эхлэх юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus