Авто тээврийн хяналтын үзлэгийг хийж байна
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ -ын  Сонгинохайрхан техникийн хяналт үзлэгийн төвөөс урин дулаан зун цаг ирж хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан учирч болох эрсдэлээс сэргийлж  “Аюулгүй тээвэр” сэдэвт  аян зохион байгуулж байна.

Дээрх аяны хүрээнд сонгинохайрхан төвийн хамт олон техникийн хяналтын үзлэгийг өглөөний 08:00 цагаас оройн 20:30 минут хүртэл тасралтгүй ажиллаж,  монгол улсын зөвлөх болон мэргэшсэн инженерүүд  таньд зөвлөгөө мэдээлэл өгч байна. 

Тодруулбал жолооч  таны авто машины  урд хойд тэнхлэгийн  тохиргоо, тоормозны систем,   их гэрлийн тохиргоо, жолооны механизм,  хүрдний сул явалт , явах эд ангийн үзлэг шалгалт, компьютер оношлогоо, хөдөлгүүр болон хүч дамжуулах ангийн үзлэг ,хорт утааны түвшин мөн авто машины ерөнхий байдал, авто тээврийн тухай болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай зэрэг холбогдох хууль тогтоомжуудыг тайлбарлан жолооч таны төмөр хүлгийг аюултай эрсдэлтэй  байдлаас  урьдчилан сэргийлж  ажиллаж буй юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus