Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн гишүүдийг дахин сонгохгүй байхыг санууллаа
“Онги гол” хөдөлгөөний тэргүүн  Ц.Мөнхбаяр тэргүүтэй байгаль орчны төлөөх ТББ-уудын  төлөөлөл дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэд байгаль орчинд халтай шийдвэр гаргадаг, тэр дундаа 2015.02.18-ны өдрийн УИХ-ын ээлжит хуралдаанаар урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж, кноп дарсан УИХ-ын гишүүдийг дахин сонгож болохгүй хэмээн мэдэгдсэн юм. 

Энэ үеэр “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр “Төр байгуулах хариуцлагатай ажил явагдаж байна. Гэвч хамгийн хариуцлагатай чухал зүйлээ бид мартаад байна. Монгол улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг үгүй хийх хууль баталж, явсан гишүүд өнөөдөр ичих нүүрээ гээж орхиод дахин сонгогдоно хэмээн нэрээ дэвшүүлээд явж байна. Монголчуудыг, биднийг мартсан гэж бололтой. Иймд бид ард түмэндээ сануулахаар өнөөдөр энэ хурлыг зохион байгуулж байна” гэлээ. 

Түүнчлэн зөвхөн урт нэртэй хуульд гэлтгүй  Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь “Ноён уул”-ыг ухуулахыг дэмжсэн гишүүдийг  дахин сонгож болохгүйг санууллаа. Эдгээр дахин сонгогдож болохгүй гишүүдийн дунд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт тэргүүтэй 40 гаруй гишүүдийн нэр багтжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus