Хувьцаа тарааснаар сонгуулийн тухай хуулийг ингэж зөрчжээ

Сүүлийн өдрүүдэд иргэд өглөөнөөс орой хүртэл арилжааны банкуудын хаалгыг сахих болов. Засгийн газраас 1072 хувьцааны 30 хувийг худалдан авах шийдвэр гарсантай холбоотойгоор иргэд ийнхүү урт дараалал үүсгэв. Энэ нь хэдийгээр Засгийн газраас гаргасан шийдвэр боловч угтаа Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэдгийг эдийн засагчдаас эхлүүлээд энгийн иргэн хүртэл хэлж байна. Товчхондоо, эрх баригч нам буюу АН-ынхнаас бусад нь. Ингэж хардах хэд хэдэн үндэслэл бий.
 
Тухайлбал, нэгдүгээрт, сүүлийн таван жилийн турш царцанг байсан 1072 хувьцааг сонгуулийн санал авахаас 16-хан хоногийн өмнө “амилуулав”. Хоёрдугаарт, 18-аас дээш буюу сонгуулийн санал өгөх насны иргэдийн хувьцааг авах. Гуравдугаарт, улсын төсөв 860 тэрбум төгрөгөөр тарсарчихаад байхад бонд босгохоор шийдвэрлэсэн. Дөрөвдүгээрт, хуулийнхаа дагуу хөрөнгийн биржийн гүйцэтгэх ёстой ажлыг арилжааны банкуудаар хийлгэж байгаа. Энэ л олны анхаарлыг татаж, эгдүүцлийг улам төрүүлээд байгаа юм.

Сонгуулийн тухай хуулийг сөхвөл 70.1-д Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагааг явуулахыг хориглоно гэж заажээ. Үүнд:

  • 70.1.1 Мөнгө эд зүйл тараах
  • 70.1.2Бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах
  • 70.1.3 Аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх.
  • 70.1.4 Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх
  • 70.1.5. Сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт сувилалд амраах, сувилуулах
  • 70.1.6. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион
  • байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах
  • 70.1.7. Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх
  • 70.1.8 Хишиг хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулахыг тус, тус хориглож байгаа юм.

 
Эндээс харахад Засгийн газрын тогтоол Сонгуулийн тухай хуулийг зөрчиж буй нь илт. Гэтэл Засгийн газраас хувьцааг мөнгөжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж байна гэсэн тайлбар өгч буй. Харин эдийн засагчид хувьцааг худалдаж авснаар нийгэмд сөрөг байдал үүсч, эдийн засаг улам дордож, иргэдийн амьдралд хүнд ачаа нэмэгдэнэ гэдгийг онцолж байгаа. Засгийн газраас гаргасан дээрх шийдвэр нь сонгогчдын саналыг далд хэлбэрээр худалдан авах гэсэн оролдлого гэдгийг тэдний хийсэн нэгэн тайлбар нотолж байгаа юм. Тодруулбал, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос хувьцааг тараах мөнгөжүүлэх ажлыг хуулийнхаа дагуу хөрөнгийн бирж дээр гүйцэтгэх ёстой атал яагаад арилжааны банкуудаар хийлгүүлж байгааг тодруулахад “Хөрөнгийн бирж энэ ажлыг хийж гүйцэтгэхэд хугацаа байхгүй. Та бүхний хүчин чадал хүрэлцэхгүй” гэсэн тайлбарыг Засгийн газар өгчээ. Сонгуулийн санал авах өдөр буюу зургаадугаар сарын 29-нөөс өмнө амжихгүй гэсэн үг юм.
 
Үүсээд буй энэ асуудлаар олон иргэн болон байгууллага байр сууриа илэрхийлж, холбогдох байгууллагад нь хандахаа мэдэгдээд буй. Тухайлбал, ИЗНН-ынхан Засгийг газрыг хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэн шүүх, цагдаагийн байгууллагад хандаж, Ерөнхий сайдыг хариуцагчаар татсанаа мэдэгдсэн. Тэгвэл Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нэр дэвшигчдийг ямар тохиолдолд эгүүлэн татах ёстой вэ. Сонгуулийн тухай хуулийн 131.2. Нэр дэвшигч энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16- д заасныг зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол сонгуулийн төв байгууллага уг нэрийг нэрсийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ гэж заажээ. Заалтыг тодруулбал,
 

  • 52 нь Хандив өгөх, хүлээн авахтай холбоотой хориглосон заалт бол 70.5.13. сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах,
  • 70.5.14. Сонгогчийн санал татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох, олгохоор амлах,
  • 70.5.15. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах, амаар болон өөр хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэх
  • 70.5.16.Сонгогчийн санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулсан бол гэж тус тус зааж өгчээ.
  • 131.3.   Сонгуулийн дүн гарсны дараа буюу нэр дэвшигч УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсны дараа энэ хуулийн 131.2-т заасны дагуу нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдсан бол УИХ-ын гишүуний түр үнэмлэхийг нь хүчингүйд тооцно гэж заажээ.
Монголын үнэн
С.Юмсүрэн
Бусдад түгээх
  • gplus