Замын-Үүд өртөөгөөр түр хугацаанд ачаа олгохгүй

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Замын-Үүд өртөөнд ачаа олгохгүй болсон талаарх УБТЗ-ын даргын А-181 тоот тушаал гарсан байна.

Иймд тус боомтоор ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж буй иргэд, албан байгууллагууд олон улсын тээвэрлэлт, ачилтыг зохион байгуулуулахдаа 2016 оны 07 дугаар сарын 01-нээс хойш тээвэрлүүлсэн ачаа нь Монгол улсын хилээр нэвтрэхээр бол тээвэр зуучтайгаа холбогдон зөвлөгөө авч ажиллахыг анхаарна уу.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus