ИНЕГ-ын даргаар Т.Лхагвасүрэнг буцаан томиллоо
Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 13-нд чөлөөлөгдсөн Т.Лхагвасүрэнг ажилд нь буцаан томилох эцсийн шийдвэрийг Улсын дээд шүүх гаргажээ.
 
ЗГХЭГ-аас Төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалт захиалсны дагуу ИНЕГ-ын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтад Т.Лхагвасүрэн оролцож, хамгийн өндөр оноог авсан аж. Улмаар ТАЗ-өөс түүнийг ИНЕГ-ын даргаар томилуулахаар нэрийг нь хүргүүлсэн ч даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн албан тушаалаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн байна.  
 
Ингэхдээ Засгийн газар бүтэц орон тооны өөрчлөлтөөс шалтгаалж чөлөөлсөн гэж тайлбарлаж байсан ч, түр орлон ажиллаж байсан даргын албан тушаал орон тоо хэвээр батлагджээ. Иймд Улсын дээд шүүх Засгийн газрын 138 дугаар тогтоолыг хүчингүй болгож, ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговор 25 сая гаруй төгрөгийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт даатгалыг нь бичиж өгөхөөр болжээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus