BROADWAY рекламаа үнэгүй хийлгэж, иргэдийг хуурчээ
BROADWAY сүлжээ ресторан зуны амталгаат хямралд зарласан тухай мэдээллээ өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэсэн. Энэ нь тус ресторан 50 хувийн амталгаат хямдралын хүрээнд тактуританаа 11.000-5.500, сэгсгэр нэрийн цуйвангаа 8.900-4500 болгожээ.

Үйлчлүүлэгчид энэхүү постыг лайк дарж  шейр хийснээр дээрх хямдралд хамрагдах боломжтой тухай тэд бичсэн байв.  Гэвч тус сүлжээ рестроныхон сурталчилгааг нь үнэгүй хийсэн хүмүүсээ дээрх хямралд оруулахыг хүссэнгүй бололтой. Тэдний зүгээс хямралд хамрагдахаар зорин очсон хүмүүстээ “Манайх захиалга аваад дууссан. Хоолны материал дууссан. Өөр хямралгүй цэснээс сонголт хийгээрэй” гэсэн хариуг өгч байв.






 

Г.МОЛОР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus