Боксчид олимпийн эрхийн сүүлчийн тэмцээндээ хүч үзэж байна
“Рио-2016” олимпийн наадмын эрх олгох хамгийн сүүлчийн тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотод өчигдөр эхэллээ. Тэмцээнд манай улсаас 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар  олимпийн эрх авахаар хүчээ сорьж байгаа юм.

Дашрамд дуулгахад, тус тэмцээнд манай улсаас Олон улсын боксын холбоо /AIBA/-ны гурван одтой шүүгч Х.Хас-Эрдэнэ шүүгчээр оролцож байгаа юм. Тэрбээр энэ онд болсон Ази, номхон далай, Европын бүсийн олимпийн эрхийн тэмцээнүүдийг дэнсэлсэн билээ.

ОУБХ эдгээр тэмцээн болон ДАШТ-д хэрхэн ажилласан ур чадварыг нь харгалзан “Рио-2016”-д оролцох шүүгчдээ тодруулах учиртай. 

Тэмцээн энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдана. 

Одоогоор ширэн бээлийтнүүдээс дөрвөн тамирчин Риог зорих эрхээ өвөртөлсөн байгаа. Тодруулбал Г.Ган-Эрдэнэ /49 кг/  Д.Отгондалай /60 кг/   Б.Чинзориг /64 кг/ Б.Түвшинбат /69 кг/ эрхээ авсан.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus