Спининг Загасчлалын УАШТ-2016 маргааш болно

Энэ бямба гаригт өглөөний 09:00 цагт Спининг Загасчлалын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн – 2016 нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг (Багануур дүүргээс хойш 33 км зайд орших) Хаан Хэрлэн жуулчны баазад эхэлнэ.

Тэмцээнд оролцох нэг баг нь 3 тамирчинтай байна.






ТЭМЦЭЭНИЙ БАЙР, ШАГНАЛ
Багийн дүнгээр:
1-р байр – Спининг загасчлалын УАШТ-2016 тэргүүн байрын цом, Алтан медаль, Өргөмжлөл, Ивээн тэтгэгчийн шагнал
2-р байр – Дэд байрын цом, Мөнгөн медаль, Өргөмжлөл, Ивээн тэтгэгчийн шагнал
3-р байр – Гуравдугаар байрын цом, Хүрэл медаль, Өргөмжлөл, Ивээн тэтгэгчийн шагнал

Хувийн дүнгээр:
1-р байр – Алтан медаль, Спининг загасчлалын Улсын аваргын батламж-2016, Ивээн тэтгэгчийн шагнал
2-р байр – Мөнгөн медаль, Батламж, Ивээн тэтгэгчийн шагнал
3-р байр – Хүрэл медаль, Батламж, Ивээн тэтгэгчийн шагнал

"Спинингийн УАШТ-2016"-д оролцох баг тамирчдын анхааралд: "Цэнгэг" клубын нэрэмжит "Аялагч загасчин" дэлгvvрийн хамт олон Спинингийн тэмцээнд оролцох нийт тамирчдад Мандатын дагуу Balsax брэйндийн 100м-ийн утас бэлэглэнэ. Мөн нэг байрны шагналтай.





Уламжилалт ёсоор Flames Монгол брэнд энэ удаагийн тэмцээний ивээн тэтгэгчийн шагналтай.



Өнгөрсөн жилийн тэмцээний зургуудаас









ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

2016 оны 6-р сарын 18-ны Бямба гариг
Тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн баг тамирчид өглөөний 08:30 гэхэд хүрэлцэн ирсэн байна.

09:00 – Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа
09:30 – Тэмцээн болох 3 сектор руу хуваагдан явах
10:00 – 1-р сигнал, Өгөөш уургаа бэлтгэх, сектороо судлаж харах
10:20 – 2-р сигнал, Тамирчдын байраа эзлэх дарааллыг сугалж, 30 секундын давтамжтайгаар зарлах
10:30 – 3-р сигнал, Тэмцээний 1-р үеийн 1-р хэсэг эхлэх (30 минут үргэлжилнэ)
11:00 – 4-р сигнал, Тамирчдын барьсан загасыг бүртгэх, 2-р хэсгийн дарааллыг сугалж явуулах
11:15 – 5-р сигнал, Тэмцээний 1-р үеийн 2-р хэсэг эхлэх (30 минут үргэлжилнэ)
11:45 – 6-р сигнал, Тамирчдын барьсан загасыг бүртгэх, 3-р хэсгийн дарааллыг сугалж явуулах
12:00 – 7-р сигнал, Тэмцээний 1-р үеийн 3-р хэсэг эхлэх (30 минут үргэлжилнэ)
12:30 – 8-р сигнал, Тэмцээний 1-р үе өндөрлөх, барьсан загасыг бүртгэх, 1-р үеийн дүнг гаргах
12:40 – Завсарлага, Сектороо солих
13:00 – 1-р сигнал, Уурга хэрэгслээ бэлтгэх, сектороо судлаж харах
13:20 – 2-р сигнал, Тамирчдын байраа эзлэх дарааллыг сугалж, 30 секундын давтамжтайгаар зарлах
13:30 – 3-р сигнал, Тэмцээний 2-р үеийн 1-р хэсэг эхлэх (30 минут үргэлжилнэ)
14:00 – 4-р сигнал, Тамирчдын барьсан загасыг бүртгэх, 2-р хэсгийн дарааллыг сугалж явуулах
14:15 – 5-р сигнал, Тэмцээний 2-р үеийн 2-р хэсэг эхлэх (30 минут үргэлжилнэ)
14:45 – 6-р сигнал, Тамирчдын барьсан загасыг бүртгэх, 3-р хэсгийн дарааллыг сугалж явуулах
15:00 – 7-р сигнал, Тэмцээний 2-р үеийн 3-р хэсэг эхлэх (30 минут үргэлжилнэ)
15:30 – 8-р сигнал, Тэмцээний 2-р үе өндөрлөх, барьсан загасыг бүртгэх, 2-р үеийн дүнг гаргах
15:40 – Үдийн хоол
16:30 – Тэмцээний дүн танилцуулах
17:00 – Шагнал гардуулах ёслол, хаалтын үйл ажиллагаа
 
Загасчиллын тэмцээний хуваариас




 

Бусдад түгээх
  • gplus