Румын улсын авлигатай тэмцэх ажиллагаа аюулд оржээ
Авлигыг эрүүгийн гэмт хэргээс хасах гэж байгаа нь төрийн албан хаагчдад ямар ч шийтгэл хүлээхгүйгээр улсаас завших боломж олгоно хэмээн Румын Улсын Авлигатай тэмцэх прокурорын дарга мэдэгдэв.Одоогоор эрүүгийн гэмт хэрэгт тооцогдож байгаа албан тушаалаа урвуулахыг гэмт хэрэгт тооцох эсэх асуудлаар тус улсын Үндсэн хуулийн Шүүхээс шийдвэр гаргах юм. Өнгөрсөн онд тус улсын Авлигатай тэмцэх прокурорын газраас албан тушаалаа урвуулсан болон улсад олон сая долларын хохирол учруулсан нийтдээ 661 гэмт хэрэгт өндөр албан тушаалтнуудыг сэжиглэн шалгаж, заримыг нь яллаад байсан юм.

"Хэрэв үүнийг гэмт хэрэгт тооцохгүй бол бид шалгах ямар ч боломжгүй болно” хэмээн Авлигатай тэмцэх прокурорын газрын дарга Лаура Кодрута Ковэци “Associated Press” агентлагт хэлсэн байна. Авлигатай тэмцэх прокурорын газрыг 2013 оноос хатагтай Лаура удирдаж буй бөгөөд тус улс дахь авлигатай тэмцэх ажилд олон нийтийн дэмжлэгийг аваад байгаа юм. Гэвч шалгагдаж байгаа улс төрчдийн зүгээс зарим чиг үүрэг, эрх мэдлийг нь ч хязгаарлах оролдлого хийж байгаа юм.

2015 онд тус байгууллагаас 1250 гэмт хэргийг ялласны дотор ерөнхий сайд асан болон бусад сайд асан 5 хүн багтаж байгаа юм. Улмаар шүүхэд шилжүүлсэн хэргийн 92 хувьд нь ял оногдуулсан дүнтэй байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus