Дарханчууд нэр дэвшигчдээ хандан даалгавар өгч эхэллээ

Дарханчууд УИХ-ын сонгуулийн 43 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Баагаагийн Баттөмөрт хандан даалгавар өгч эхэллээ. Иргэд гэртээ хамгийн ойр байрлах ухуулах байрууд болон ухуулагч нараар дамжуулан нийгэмд тулгамдаж буй асуудлуудаа бичин ирүүлж байгаа аж.
Ингээд зарим иргэдийн нэр дэвшигчид хаягласан “даалгаваруудаас” хүргэе.

Иргэн Б.Жаргалсайхан: Зээлийн хүү өндөр байна
 

-Банкнаас зээл авах гэхээр хүү өндөр, дээр нь барьцаа шаарддаг болохоор бизнес эрхлэгч бидэнд маш их хүндрэлтэй байдаг. Өнөөдөр банкуудын хүү 3 хувьтай байгаа нь бидэнд зээл авч эргэлдүүлээд, тэндээсээ ашиг олж буцаагаад төлөх асуудал дээр хүндрэл үүсч байна.

Иргэн Ж.Ганбат: Зам муутайгаас маш их шороо тоос босдог
 


 

-Манай гэрийн хашааны хажууханд машин зам байдаг. Тэр замыг засч янзлаагүйгээс машин өнгөрөх болгонд маш их тоос шороо босч, тэр хавийн айл өрхүүдийн амьдрах орчинд хүндрэл учруулж байна.

Иргэн П.Батцэцэг: Спорт цогцолборын барилгыг гүйцээж бариасай гэж хүсдэг
 

-Манай Дарханд одоогоос дөрвөн жилийн өмнө Спорт цогцолбор байгуулахаар, барилгын ажил нь хийгдэж байгаад зогсчихсон. Тэр барилгыг би энэ чигээрээ баригдахгүй байсаар балгас болчихвий гэж хамгийн их эмзэглэдэг.

Өнгөрсөн жил улсын төсвөөр баригдаж байгаад зогссон барилгуудыг яаралтай үргэлжлүүлж барих шаардлагатай байгаа тухай зурагтаар ярьж байсан. Гэтэл энэ барилгуудын жагсаалтыг  манай Дарханы Спорт цогцолбор тэргүүлж байна билээ. Уг энэ спорт цогцолборыг үргэлжлүүлэн барьчихвал хүүхэд, залуучууд маань чөлөөт цагаа зөв өнгөрүүлж, манай Дарханаас олон тамирчид төрөх болно.


Иргэн Ж.Бямбацэрэн: Улс эх орныхоо төлөө юм хийгээсэй гэж хамгийн их хүсдэг
 


 

-УИХ-д сонгогдон гарч байгаа хүмүүс улс эх орныхоо төлөө юм хийгээсэй, газар шороогоо бүрэн бүтэн байлгахын төлөө ажиллаасай гэж миний зүгээс бодож байна. Иргэн хүний хувьд миний хамгийн их санаа зовж байгаа зүйл бол эх орон, газар шороо минь бүрэн бүтэн байх үгүй нь эргэлзээтэй болж байна. Яг энэ байдлаараа явбал үр хүүхэд, хойч ирээдүй үе маань яаж амьдарна гэх түгшүүр өөрийн эрхгүй төрөх боллоо.

Иргэн Ж.Дугаржав: Сангийн яамыг Ерөнхий сайд нь хариуцаж авч явдаг байх хэрэгтэй
 


 

-Сангийн яамыг Ерөнхий сайд нь хариуцаж авч явдаг байх хэрэгтэй. Тийм түүх бол Монголд байхгүй. Гэхдээ байхгүй юмыг бий болгож байж сайжруулна гэж бид дотроо бодож байна. “Эзэн нь юм аа мэдэж, сум нь зангиа мэддэг” гэж үг байдаг шүү дээ.

   Иргэд энэ мэт олон асуудлыг шийдээсэй гэж хүсч байна. Уншигч та ч мөн адил https://www.facebook.com/BaagaaBattumur/ фэйсбүүк хаягаар болон 7037-0000 утас, www.battumur.mn сайт, гэрт хамгийн ойр байрлах ухуулгын байрууд, ухуулагч нараар дамжуулан ДААЛГАВАРАА өгөх боломжтой.

 

УИХ-ын сонгуулийн 43 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Баттөмөрийн сонгуулийн штаб

 
Бусдад түгээх
  • gplus