Графикт хугацаанаас долоо хоногийн өмнө засварын ажлыг дуусгалаа

Улаанбаатар хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажил төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байна. Энэ сарын 13-наас  23-ны өдрийг дуустал хуваарийн дагуу Хотын захиргаа, Төв музей, Цэцэг төв, Зоос гоёл, СУИС, Залуучууд зочид буудал, ШУТИС, Спортын ордон, Багшийн дээд орчимд хэрэглээний халуун усыг хязгаарлаж шугам засварын ажлыг хийж байгаа.




Тэгвэл өнөөдөр “Монгол шуудан”, Экспресс цамхаг, НОХГазар, Монтел, НЗДТГазар, Бодь цамхаг, Хангарьд ордон, Монцамэ, ҮТЕГ, Түүхийн музей, ШШГЕГ Сургалтын төв, Шүүх эмнэлэг, Улсын Прокурорын Газар, УМБГазар, УБ хотын банк, Германы Элчин, Засгийн газрын ордон, УБ хотын банк, Монроимпекс орчмын орон сууц, албан газруудын засварын ажлыг төлөвлөсөн хугацаанаас 7 хоногийн өмнө дуусгаж хэрэглэгчдээ хэрэглээний халуун усаар хангаад байна.

 
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
Бусдад түгээх
  • gplus