2.9 тэрбум төгрөгөөр наадамлана
Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хороо баяр наадамд 2.9 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Энэ жилийн хувьд түүхэн тэгш ой тохиож байгаа учраас гадаад улс орноос зочид төлөөлөгчид олноор ирнэ. Иймд Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд засч сайжруулах засварын ажил багагүй байгаа юм.

Улсын баяр наадмыг зохион байгуулахад улсын төсвөөс хөрөнгө гаргаж, Төв цэнгэлдэхийн засварын ажлыг хийдэг уламжлалтай.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus