Ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчийн ширээ, сандлын шинэ стандартыг мөрдөнө
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар “Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага” MNS 6582:2016; “Сурагчийн ширээ ба сандал турших арга  MNS 6583:2016 стандартуудыг хэлэлцэж баталсан билээ.

“Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага”  MNS 6582:2016 стандартаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ширээ, сандлын төрөл болон зориулалтын хэмжээнд тавих шаардлагыг тогтоож өгсөн бол ”Сурагчийн ширээ ба сандал.Турших арга” MNS 6583:2016 стандартаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ширээ болон сандлын бат бэхийг шалгах аргачлалыг тогтоосон.

Дээрх  хоёр стандартуудыг 2016 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх юм байна.
Бусдад түгээх
  • gplus