“Цахим банкны аян”-ы тав дахь тохирлын эзэд шагналаа гардан авлаа

ХААН Банкнаас орон даяар зарласан Цахим банкны урамшуулалт аяны тав дахь тохирлын эздээр тодорсон азтай харилцагчдыг ХААН Банкны удирдлагууд 6-р сарын 15-ны өдөр хүлээн авч талархал илэрхийлэн шагналыг гардуулан өглөө.   

Ширээний компьютерийн азтанаар Улаанбаатар хотын харилцагч Д.Золзаяа, Б.Нямдарь нар, Нөүтбүүкний азтанаар Улаанбаатар хотын харилцагч Т.Ариунаа, iPad-ны азтанаар Улаанбаатар хотын харилцагч Б.Байгалмаа, iPhone6s гар утасны азтанаар Төв аймгийн харилцагч С.Энхчимэг, Токио хотод аялах эрхийн азтанаар  Улаанбаатар хотын харилцагч П.Амаржаргал нар тодорч ийнхүү шагналаа гардан авлаа.

Азтануудын сэтгэгдлээс хүргэе 

Компьютерийн азтан Б.Нямдарь



ХААН Банкны “Цахим банкны аян”-ы ширээний компьютерийн азтан болсондоо баяртай байна. Миний хувьд ХААН Банкны харилцагч болсон цагаасаа хойш тууштай үйлчлүүлж санхүүгийн бүхий л үйлчилгээгээ ХААН Банкаар  авч байгаа.

Би Мобайл банк,  Интернэт банкыг тогтмол ашигладаг. Та азтан боллоо. Танд баяр хүргэе гээд ярихад эхэндээ итгээгүй. Үнэхээр их баярлаж байна. Орчин үеийн хамгийн хэрэгцээтэй зүйлсийн нэг бол яах аргагүй компьютер. Тиймээс ХААН Банкны хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна.

iPad-ны азтан Б.Байгалмаа



Юуны өмнө iPad-ны азтан болсондоо маш их баяртай байна. Миний хувьд  азтан болсоноо ХААН Банкнаас залгаж хэлэхэд анх мэдсэн.  

Яарсан сандарсан үед Мобайл банк хамгийн хурдан шуурхай, найдвартай байдаг. Тиймээс өдөр тутамдаа Мобайл банкыг ашиглаж цаг заваа хэмнэдэг. Мөн ХААН Банкны сүүлд  нэвтрүүлсэн Экспресс банк хялбар, шуурхай учраас би тогтмол ашиглаж цаг заваа хэмнэж байна.  

iPhone 6s гар утасны С.Энхчимэг



Би Төв аймгийн Баянчандмань суманд амьдардаг. Цахим банкны аяны азтан болсондоо маш их баяртай байна.  ХААН Банкаар үйлчлүүлээд олон жил болж байна.

Миний хувьд Мобайл банкыг ашиглаад iPhone6s утасны азтан болсон. Шагналаа авахаар өнөөдөр өглөө Улаанбаатар хотод ирсэн. ХААН Банкны хамт олонд маш их баярлалаа. Олон хүнийг азтан болгож баярлуулаарай гэж хэлье.

Токио хотод аялах эрхийн азтан П.Амаржаргал



Би хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Супер азтанаар шалгарч Япон улсад аялах болсондоо маш их баяртай байна. Миний хувьд анх удаа гадаад оронд аялах гэж байгаа болохоор үнэхээр сайхан санагдаж байна.

Энэ бол хүн бүрт тохиогоод байхгүй аз учраас их л бэлгэшээж байна даа. ХААН Банкны цахим банкыг ашиглаж азтан болоорой гэж хэлмээр байна.  
 

   Тус аян 6-р сарын 30-ны өдрийг дуустал орон даяар үргэлжлэх бөгөөд 14 хоног тутам аль цахим банкны 1 төрлөөр дагнан 5 болон түүнээс дээш гүйлгээ хийсэн харилцагчдаас 6 азтай харилцагчийг тодруулах юм. Цахим банкны аяны хамгийн сүүлийн тохирлын эздийг тодруулах шууд нэвтрүүлэг 7-р сарын 3-ны Ням гарагт 19:40 цагаас МҮОНТ-ийн 1-р сувгаар хүрнэ.   
Та аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 131917 дугаарт мессеж илгээж, info.khanbank.com  хаягт хандан, эсвэл 1800-1917 дугаарт залгах боломжтой.  
Аян дуусахад цөөн хоног үлдсэн тул та бүхэн цахим банкинд амжиж бүртгүүлээрэй. Азтан болох боломж хүн бүрт нээлттэй байна.
 

Амьдралдаа их, банкинд бага цаг зарцуулъя!

Бусдад түгээх
  • gplus