Паралимпийн эрх нэгээр нэмэгдлээ
Чех улсад болж буй байт харвааны паралимпийн эрх олгох олон улсын тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцож буй. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй уг тэмцээний рекурв төрлийн ганцаарчилсан ангилалд цэц сорьсон Буянжаргалын Оюун-Эрдэнэ түрүүлж, “Рио-2016” паралимпийн эрх авлаа. Ингэснээр манай тамирчин хоёр дахь олимподоо оролцох эрхийг авлаа. Байт харвааны төрөлд А.Анхбаяр, Ж.Гантөгс паралимпийн эрх аваад байгаа билээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus