Газрын төлөөх
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, нийслэлийн сонгуулийн штабын дарга Д.Баттулга нар мэдээлэл хийлээ. Тэд энэ удаа газрын асуудлаар ирж буй өрсөлдөгчдийн дайралт болоод тэрнээс болгоомжлохыг нэр дэвшигчид болоод дэмжигчдэдээ анхааруулав.
 
“Улаанбаатар хотын өмнөх удирдлагуудын хууль бус газар олголтын баримтууд руу олон нийтийн анхаарлыг хандуулахаас аргагүйд хүрч байгаа явдал юм.
Яагаад энэ цаг үеийг сонгов гэхээр нэгд, сүүлийн өдрүүдэд над руу болон миний гэр бүл рүү маш их дайрч давшлах, гүтгэж гүжирдэх давалгааг газраар хөлжсөн хөрөнгөлөг бүлэглэл өрнүүлж байна.
Хоёрт, энэ бүх гүтгэлэг ахин сэргэж байгаа, улам увайгүй төрхтэй болж. нийслэлийн газраас зоргоор авч, жирийн оршин суугчдын эрх ашгийг хохироон өндөр өндөр байшин барьж асан цөөн бүлэг хөрөнгөлөг хүмүүс урьдын нөлөөлөл, явцуу эрх ашгаа сэргээн тогтоохын төлөө үгсэн хуйвалдаж, санхүүжүүлж, дайралтыг гардан зохион байгуулж байгаа нь улам бүр тодорч байгаад иргздийн анхаарлыг хандуулах гэсэн юм.
Дэлхийн банкнаас 2015 онд гаргасан Монгол улс: Улаанбаатар хотын газрын харилцаа ба менежмент гэсэн тайлан гарсан байна. Энэ тайланг Дэлхийн банкны Нийгэм, хот, хөдөө, сэргээн хөгжих асуудал эрхэлсэн газраас Улаанбаатар хотын захиргаатай хамтран 2013-2015 оны хооронд хийсэн судалгаанд тулгуурлажээ. Энэ тайлангийн 83 дугаар хуудсанд Хотын өмнөх удирдлагуудын газар олголтоос алдсан орлогын тооцоолол гэсэн хүснэгт бий.
 
 
Газар
ашиглалтын
төрөл
Хэмжээ
(м.кв)
м.кв- ын зах зээлий н үнэ Зах зээлийн нийт тооцоолсон өртөг Нийт алдагдсан орлого
Худалдаа,
үйлчилгээ
89' 135'877 286772 25'561'673719'044 25'538,561'056,044
Өрхийн
хэрэгцээний
13'363'215 107'570 1'437'481'037'550 1 '437'481 '037'550
нийт дүн 26'976'042'093'594
                                        .                                              
 
Бидний хувьд энэ тоог олон нийтийн анхааралд өртүүлэх гээд байгаа юм. Энэ хүснэгтийг харахаар 26 их наяд 976 тэрбум 42 сая төгрөгийн газрыг тэд олгожээ.
 
Гэтэл ийм хэмжээний мөнгө хотын төсөвт ороогүй. Ийм хэмжээний мөнгөөр юу хийж болох вэ гээд харьцуулахаар 2600 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж, эсвэл Улаанбаатар хотод одоо эхлүүлээд байгаа Гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажилтын ажлыг бүрэн дуусгаж боломжтой байв.
 
Хотын газрыг зөвхөн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгох журамтай, хуультай. Гэтэл энэ 26,9 их наяд төгрөгөөр үнэлэгдэхүйц газрыг өмнөх хотын дарга нар хууль бусаар олгожээ.
 
Хотын хуучин удирдлагын үед хууль бус олгогдсон нь бүрэн тогтоогдсон газруудын хэмжээ
Нийслэлийн Засаг дарга асан хүмүүс Захирамж гарсан огноо Нийт
олгогдсон
талбай
Дуудлага худалдаа ны анхны үнэ Нийт үнийн дүн
М.Энхболд
2003.05.02-11.12
  1. 12.10
  1. 12.29
56'627'000 мкв 9'514'000 мкв 16' 150'300 мкв 13200₮ 117 тэрбум 727 сая төгрөг
Ц.Батбаяр 2006.02.15-11.17
2007.01.31-12.01
2'385'000 мкв 1'399'000 мкв 133 тэрбум 293,6 сая төгрөг
Т.Билэгт 2008.04.17-11.02 З'ЗЗ9'000 мкв
Г.Мөнхбаяр 2009-01.28-12.14 5'360'000 мкв
                                    дүн 94774300 мкв буюу 9477,4 га 1,2 их наяд
   
Дээрх хүснэгт бол хууль хяналтынхны шалгаж тогтоогоод байгаа газрын л хэмжээ.
 
 
 Нэр дурдагдсан 4 хотын даргаас хамгийн сүүлд алба хашиж байсан Г.Мөнхбаярын хууль бусаар олгосон газруудын талаарх мэдээллийг задалбал:
Захирамж гаргасан огноо Талбайн
хэмжээ
Дуудлага худалдааны анхны үнэ Олгосон газрын нийт үнэ
2010.01.18-07.16 3132000 мкв 13 200 308 тэрбум 906,4 сая төгрөг
2010.08.20-12.28 7838000 мкв
2012.01.20-06.22 1890000 мкв
2011.02.08-06.21 5352000 мкв
нийт дүн 2340 га
 
П.Ундрам
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus