Даахь үргээх ёсон

Хvvхдийн даахийг авахдаа эрэгтэй хvvхдийг сондгой тоотой насанд нь буюу гурав, тавтайд нь эмэгтэй хvvхдийг тэгш тоотой буюу хоёр, дєрвєн настайд нь даахийг нь vргээдэг. Энэ хvртэл нь хvvхдийн vсийг ургуулж хайч хvргvvлдэггvй бєгєєд боломжтой сайн єдрийг сонгон vдээс ємнє ах дvv найз нєхдєє цуглуулж ширээ засан идээ будаа єрєєд хvvхдээ гоён ширээний тэргvvнд суулган уг ёслолыг гvйцэтгэдэг. Хvvхдийн vсний найрны гол идээ нь цагаалга буюу /аарцтай сvvтэй будаа/ байдаг.

Хvvхдийн даахь vргээх ёслолд хvvгийн авга, нагац нар заавал байх учиртай. Ёслол эхлэхийн ємнє ивээл жилтэй хvн нь хvvгийн vсэнд эхлээд модон хутга хvргэн ёслоод дараа нь хадагтай хайчаар хяргана. Ингээд хvvгийн vсийг хайчилсаны дараа сэвийг нь хадагны нэг vзvvрт зангидаад хvvхдийг зочдын урдуур єнгєрєєхєд тохиолдогчид хайчаар vснээс нь vргээн хадганд нь нэмж боогоод *Урт насалж удаан жаргаарай* хэмээн сайны ерєєл єргєн бэлэг єгдєг.

Лам болгох хvvхдийн vсийг бvгдийг нь авдаг ёстой аж. Хvvхдэд тоглоом чихэр боов єгєхєєс гадна мал амладаг байна. Гэхдээ хvvхдэд зориулсан найр нар жаргахаас ємнє єндєрлєдєг ёстой. Уг гэзэгний сэвийг хамаагvй хаяхыг онцгой цээрэлдэг. Учир нь буянд цав сууж муу ёр дуудна гэж vздэг. Энэ нь зvгээр мухар сvсэг биш бєгєєд vс нь хvний бие махбодоос урган тєлждєг хvний биеийн эрчим хvчийг хадгалдаг євєрмєц хэрэглvvр учраас орчин vед ширхэг vснээс ч тухайн хvний мэдээллийг олж авдаг.

Тэр ч байтугай ширхэг vсээр хараал хийдэг явдал ч буй гэлцдэг.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus