П.И.Чайковскийн Симфони №6, “Времена года” цуврал концерт тоглогдоно

Улсын Филармонийн “Монголын сайхан орон ”төслийн хүрээнд хэрэгжүүлж  буй СимФони найрал хөгжмийн “П.И.Чайковский Симфони №6” болон “Жилийн дөрвөн улирал ” төгөлдөр хуурт зориулсан цуврал концерт тун удахгүй тоглогдох гэж байна.

Оросын хөгжмийн алдарт зохиолч П.И.Чайковскийн гайхамшигтай сайхан бүтээлүүдийг Монголын ард түмэнд танил болоод олон жил өнгөрчээ. Ялангуяа түүний ‘Хунт нуур’ , ‘Нойрсож буй гоо бүсгүй’ , ‘Шелкунчик буюу ‘Цөмөөхэй’ зэрэг алдартай бүжгэн жүжгүүд нь манай хүүхэд залуусын үзэх, сонсох дуртай, хэзээний танил болсон бүтээлүүд юм. Тэгвэл энэ удаад  Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн хамт олон  дэлхийн сонгодог хөгжмийн шилдэг бүтээлүүдийн нэг болох П.И.Чайковский  жилийн дөрвөн улирал ээлжлэн солигдох бүрийд хүмүүний амьдрал хийгээд байгаль ертөнц хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг хөгжмийн яруу тансаг аялгуугаар илэрхийлсэн “Жилийн дөрвөн улирал”төгөлдөр хуурт зориулсан цуврал аялгуу болон түүний сүүлчийн Симфони гэгдэх Симфони №6-г 2016 оны 06-р сарын 24нд 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа эгшиглүүлэх гэж байна.

Тоглолтонд Улсын филармонийн Симфони найрал хөгжим , Удирдаач  \СТА \ Д. Нямдаш  ,Б.Батбаатар хөтлөгч тайлбарлагч Ч.Буянхишиг \СГЗ\ нар оролцоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mgl-philharmonic.com, www.ticked.mn сайтуудаас болон 7011-8012, 99925074, 89844512 лавлана уу.

Бусдад түгээх
  • gplus