“Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийн ажил 20 хувьтай байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн 8.4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийн ажил үргэлжилж байна. Одоогоор бичил цэцэрлэгт хүрээлэнгийн газар шороо, зам барилга, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажил 20 орчим  хувьтай байна гэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс мэдээллээ.



Энэхүү төслийг “Ази Номхон далайн ойн нөхөн сэргээлтийн сүлжээ” төрийн бус байгууллын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд  тус байгууллагын төлөөлөгчид болон БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид  2016 оны 06 сарын 13-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зочилж байна. Тэд  цэцэрлэгт хүрээлэнд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яам, Үндэний цэцэрлэгт хүрээлэнгийн холбогдох мэргэжилтнүүдтэй цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох юм байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд усан сан, явган хүний болон дугуйн зам, авто зогсоол, чулуун баримал, орчны тохижилт, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт бүхий ботаникийн бичил цэцэрлэг байгуулах ажлыг 9 дүгээр сард дууcгахаар төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus