“Панамын баримт бичиг”-ийн мэдээллийг задруулсан этгээд баривчлагджээ
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консерциумаас дэлхийн өнцөг булан бүр дэх улстөрч, бизнесмэн, тамирчин, жүжигчдийн татваргүй бүсэд нуусан мөнгөний талаарх мэдээлэл бүхий “Панамын баримт бичиг”-ийг олон нийтэд дэлгэсэн. 
 
Уг баримт бичгийг Моссак Фонсека гэх хууль зүйн фирмийн дотоод мэдээлэлд тулгуурлан гаргасан байдаг. Тэгвэл үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг сэтгүүлчдэд  задалсан гэх “Моссак  Фонсека” байгууллагын IT инженер Швейцарийн хуулийн байгууллагад хэдэн өдрийн өмнө саатуулагдсан талаар зарим эх сурвалж мэдээллээ. 
 
Инженерийг их хэмжээний нууц мэдээлэл задруулсан, хариуцлага алдсан гэх үндэслэлээр байцааж буй ажээ. Тус IT инженер Моссак Фонсека фирмийн Женевийн хэлтэст ажилладаг байжээ. Мөн түүний гэрт нь нэгжлэг хийж, IT-ийн тоног төхөөрөмжийг нь хураан авч, эдүгээ шалгалт хийж байгаа юм байна. 

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus