Х.Тамирын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
Хар тамхины хэрэгт холбогдоод буй Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарыг шүүх хурал өчигдөр Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
 
Х.Тамираас гадна Б.Амарбаясгалан, Д.Жавхлан, Н.Мөнхбат гэх хүмүүс хар тамхины хэрэгт холбогдоод байгаа.Тэднийг Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2-ын гэх мэт зургаан зүйл ангиар буруутган яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгэийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлээд байсан юм.

 Улмаар уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу, бүрэн гүйцэт хийгдээгүй гэх үндэслэлээр хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus