Монголын үндэсний шигшээ баг легионеруудын эсрэг тоглоно
Хөлбөмбөгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцохоор бэлтгэлээ базааж буй Монголын үндэсний шигшээ баг легионеруудын эсрэг тоглох гэж байна.  

Хүрхрээ лигт тоглож буй легионер тоглогчдын багийг Японы мэргэжилтэн Фукуда дасгалжуулж байна. Түүний багийн бүрэлдхүүнд Нигери, Америк, Серби, ОХУ, Япон, Итали зэрэг улсын тамирчид багтаж байна.

Монголын үндэсний шигшээг З.Баттулга дасгалжуулагч болон түүний туслах дасгалжуулагч Шадаб Ифтихар нар удирдаж байгаа.

Тоглолт энэ сарын 18-ны 18:00 цагт Цэнгэлдэх хүрээлэнд болох бол 25-ны тоглолт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болох юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus