Англи, Оросын хөгжөөн дэмжигчид дахин үймээн дэгдээв
Евро-2016 тэмцээний  В хэсэгт таарсан  Англи, ОХУ-ын шигшээ багууд эхний тоглолтоо хийж 1:1 харьцаатай тэнцээд байсан. Харин уг тоглолтын дараа хөгжөөн дэмжигчдийн хооронд сөргөлдөөн гарч, олон хүн бэртэж гэмтээд байсан.

Тэгвэл  өчигдөр дахин Францын Лилль хотноо Англи, Оросын хөгжөөн дэмжигчид  мөргөлдөж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Цагдаагийнхан мөргөлдөөний үеэр нулимс асгаруулагч ашиглан тараажээ. Мөн 36 хөгжөөн дэмжигчийг баривчилсан байна.  

Энэ мөргөлдөөнөөс хэдэн цагийн дараа ОХУ Словакийн тоглолтын дараа ОХУ-ын хөгжөөн дэмжигчид мөн эмх замбараагүй байдал үүсгэсэн байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus