Жолоодох эрхээ хэрхэн сэргээх вэ

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЗӨРЧЛИЙН УЛМААС ЭРХЭЭ ХАСУУЛСАН:

НЭГ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас эрхээ хасуулсан этгээд 6 цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.

  • 1.Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа
  • 2.Эрүүл мэндийн тодорхойлолт
  • 3.Хууль, дүрмийн 6 цагийн сургалтанд хамрагдсан тодорхойлолт
  • 4.Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 900012408, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын СХГазар/


Жич: Хууль, дүрмийн шалгалт ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимд явагдана.

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОНООС БУСАД БАЙДЛААР ЭРХЭЭ ХАСУУЛСАН:
/Зөрчлийн оноо дууссан бол/

ХОЁР. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос бусад байдлаар жолоодох эрхээ хасуулсан этгээд 2 цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ. 

  • 1.Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа
  • 2.Хууль, дүрмийн 2 цагийн сургалтанд хамрагдсан тодорхойлолт
  • 3.Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 900012408, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын СХГазар/

Жич: Хууль, дүрмийн шалгалт ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимд явагдана.

Замын цагдаагийн газар

Бусдад түгээх
  • gplus